Италийн Ром хотноо олон улсын циркийн 28 дахь удаагийн “Голден” наадам маргааш эхэлнэ. Тус наадамд Монгол, Куба, Хойд Солонгос, Украин, Италийн циркчид оролцоно.
Ирэх нэгдүгээр сарын 8-ныг хүртэл үргэлжлэх уг наадмын хамгийн өвөрмөц үзүүлбэр нь Кубын хоёр бүсгүйн үснээсээ зүүгдэн, акробат хийх үзүүлбэр гэнэ. Энэ нь циркийн хамгийн эртний төрөл бөгөөд сүүлийн үед ийм үзүүлбэр бараг харагдахаа больсон юм.