Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн хурал боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Эрдэнэт үйлдвэрийн зөвлөлийн хурал боллоо

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Зөвлөлийн ээлжит 44 дүгээр хурал өчигдөр Улаанбаатар, Москвад боллоо. Талууд хоёр хотод эчнээ хуралдаж, хэлэлцсэн асуудлынхаа тайланг солилцох замаар нэгдсэн шийдвэр гаргах юм байна. Энэ удаагийн зөвлөлийн хурлаар тус үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзоригийн асуудлыг хэлэлцэнэ хэмээн таамаглаж байсан боловч өчигдрийн байдлаар улирч буй оны санхүүгийн тайлангаас өөр асуудлыг хурлаар авч хэлэлцээгүй байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Ч.Ганзоригийн хөдөлмөрийн гэрээг сунгаж, дөрвөн жил улираан томилохоор тохиролцсон тухай ойрын эх сурвалж дуулгасан юм. 2007 оны арванхоёрдугаар сард хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн зөвлөл Ч.Ганзоригийг ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, 2008 оны нэгдүгээр сард энэ албанд нь жинхэлснээс хойш түүний гэрээний дөрвөн жилийн хугацаа дуусгавар болоод байгаа юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж