
Илтгэлийн уралдаанд 10 гаруй сургуулийн нийгмийн ажилтнууд оролцсоноос тэргүүн байрыг Улиастай сумын бүрэн дунд дөрөвдүгээр сургуулийн нийгмийн ажилтан Д.Болор-Эрдэнэ, дэд байрыг Яруу сумын сургуулийн нийгмийн ажилтан Б.Энхбаатар, гутгаар байрыг “Бүрэн дунд” гуравдугаар сургуулийн нийгмийн ажилтан Д.Цэнд-Аюуш нар эзэлж, тусгай байрыг Тэс сумын сургуулийн нийгмийн ажилтан Ө.Цэцэгмаа хүртэн шилдэг илтгэлийн гэрчилгээ, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа. Анх удаагийн илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон бүх нийгмийн ажилтанд батламж гардуулж, шалгарсан илтгэлүүдээр эмхэтгэл гарган бусад нийгмийн ажилтнуудад гарын авлага болгон тараахаар боллоо.
А.Зул