Испанийн Ерөнхий сайд тангараг өргөв

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Испанийн Ерөнхий сайд тангараг өргөв

Испанийн Ерөнхий сайдаар Консерватив намын лидер Мариано Ражой сонгогджээ. Тэрбээр өчигдөр тангараг өргөж, өрийн хямралд гүн автаж, эдийн засаг нь доройтсон улс орноо аврах гол амлалт өгсөн байна. Шинээр сонгогдсон Ерөнхий сайд Зарзуэла ордонд тангараг өргөхөд хаан Хуан Карлос хүрэлцэн очсон гэнэ. Мариано Ражойн тэргүүлдэг Консерватив нам өнгөрсөн сард болсон Испанийн парламентын бүх нийтийн сонгуульд ялалт байгуулсан юм. Түүний нам ялалт байгуулсны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама баяр хүргэсэн ажээ. Мариано Ражойн шинэ Засгийн газар өрийн хямралд автсан, ажилгүйдлын хэмжээ асар их нэмэгдсэн улс орныг хүлээж авч байгаа юм. Испанид ажилгүйчүүдийн тоо таван саяд хүрсэн аж. Нийт ажилгүйдлийн тоо 21.5 хувь байгаа ч залуучуудын дунд ажилгүйдэл 45 хувь байгаа юм. Өнгөрсөн даваа гаригт парламентад үг хэлэхдээ Испанийн шинэ Ерөнхий сайд эдийн засгийг хямралаас гаргаж, ажлын байр нэмэгдүүлэх гол зорилт тавьж буйгаа илэрхийлсэн байна. Шинэ Засгийн газар маргааш эхний хуралдаанаа хийх юм байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж