Энэ нь тус улсын удирдагч Рауль Кастрогийн шийдвэрийн дагуу хийгдэж буй гэнэ. Кубад санхүү, эдийн засгийн чөлөөт бүс бий болгох зорилт тавьсны дагуу тус улсын эрх баригчид ийнхүү банк, санхүүгийн шинэ бодлого баримтлах болжээ. Ингэснээр тус улсад чөлөөт эдийн засгийн тогтолцоо бүрэлдэх анхан шатны үйл хэрэг эхэллээ хэмээн "Мерсо Пресс" мэдээлж байна.
Хөдөө аж ахуй болон газар тариалан эрхлэгчдийг банкны шинэ системд татан оролцуулж эхэлснээр иргэд хувийн өмчтэй болох боломжтой. Кубын Засгийн газар хувийн өмчийг хөгжүүлэх системийг ийн болгоомжтой хэрэгжүүлж байгаа нь социализмд тулгуурласан эдийн засгийн цогцолбор нийгэм байгуулах далд санаа агуулж байна хэмээн ажиглагчид үзжээ.
Одоогоор 500 гаруй банк орон нутгийн хэмжээнд уян хатан нөхцөлтэй зээл олгож эхлээд байна.
www.niigmiintoli.mn