Эмэгтэйчүүд архигүй шинэ жил тэмдэглэхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүд архигүй шинэ жил тэмдэглэхийг уриаллаа

Үндэсний эв эе эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос төлөөллийн тэгш оролцоо 60 хоногийн зорилтот хөтөлбөр хэрэгжүүлсэн байгаа билээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-наас ирэх оны нэгдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлэх эл аяны хөтөлбөрийн хүрээнд охид эмэгтэйчүүдийг архи, тамхи, мансууруулах бодисоос урьдчилан сэргийлэх нь сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбоо, ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зэрэг эмэгтэйчүүдийн оролцооны томоохон байгууллагуудын төлөөлөл ч оролцжээ. Хэлэлцүүлгээс төрийн бүх арга хэмжээг архигүй тэмдэглэх, архины үйлдвэрүүдийг төрийн хяналтад авах, оюутны хотхонд архи дамлан зарах явдлыг таслан зогсоох, хонхны баярыг архигүй тэмдэглэх, Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу у гуравдугаар сарын 8-н болон эх, үрсийн баяр тохиодог зургаадугаар сарын нэгэн зэрэг баяруудыг архигүй тэмдэглэх, 21 нас  хүрээгүй хүнд архи согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх, түүнд худалдаалахгүй байх зэрэг хуулийн заалтыг чангатгах саналууд гарсан байна. Тэд зүгээр л нэг санал гаргаад өнгөрчихгүй үүнийгээ дараах байдлаар бодит ажил болгох гэнэ. Үндэсний эв эе эмэгтэйчүүдийн нэгдсэн холбооноос өрх гэрийн өнгө чимэг гэрэл гэгээ болсон ээжүүд, эмэгтэйчүүд баярыг архи согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр тэмдэглэдэг болчихвол аяндаа тэр гэр бүл согтууруулх ундааны хэрэглээнээс татгалзаж эхлэнэ хэмээн үзжээ. Тиймээс эмэгтэйчүүдийг энэ шинэ жилийн баяраас л архины хэрэглээгээ хасахыг уриалсан юм.  Тэд энэхүү уриалаа бодит ажил болгохын тулд хороодод дэмжих бүлэг ажиллуулж эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгч хамтрахаа ажиллахаар болсноо дуулгасан юм.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж