Хилийн заставын штабын байр шатжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Хилийн заставын штабын байр шатжээ

Хэнтий аймгийн Дадал сумаас зүүн хойш 89 км-т Хилийн цэргийн 0287 дугаар отрядын Дадалын тавдугаар заставын 6х8 метрийн хэмжээтэй штабын байр шатжээ. Уг байранд отрядын тавдугаар завтав, холбоо байрлаж байсан бөгөөд гал арванхоёрдугаар сарын 18-ны өдрийн 15.55 цагт гарч, бүхэлдээ шатжээ. Тус аймгийн Дадал сумын отрядаас уг газарт ажлын хэсэг томилон ажиллаж байгаа юм байна. Аймгийн Онцгой байдлын газрын мэдээлсэнээр галын шалтгаан нь зуухнаас цог үсэрснээс үүдэн гарсан болох нь тогтоогджээ. Харин шатсан байшингийн суурь дээр шинээр завтав барих эсэх нь хилийн цэргийнхэн шийдэх юм байна.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж