Чингэлтэй дүүргийн 28 иргэнд шинэ гэр олголоо

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Чингэлтэй дүүргийн 28 иргэнд шинэ гэр олголоо

Чингэлтэй дүүргээс УИХ -д сонгогдсон УИХ -ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д. Очирбат өчигдөр  дүүргийнхээ иргэдэд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Гишүүн болсноос нь хойш дүүргийнх нь 700 орчим иргэн гэртэй болгож өгөх хүсэлтээ тавьсан байна. Үүнийх нь дагуу 2009 оноос хойш 280 айл өрхийг орох оронтой болгожээ. Мөн тэрбээр ийнхүү шинэ жилийн баярын өмнөхөн дүүргийнхээ 28 иргэнд өргөө цагаан гэр бэлэглэлээ. Тэрбээр “Нийслэлийн агаарын бохирдол хэмжээнээс хэтэрч, дэлхийд толгой цохиж байхад дахиад яндагийн тоог 28-аар нэмлээ гэх шүүмжлэл байгаа ч яалт ч үгүй айлын хаяанд толгой хорогдож байгаа иргэдээ өөрийн гэсэн гэр орон шаардлагатай байгаа учраас өгч байгаа юм” гэв.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж