Улсын начин Ч.Баянмөнх түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Улсын начин Ч.Баянмөнх түрүүлэв

Сэлэнгэ
аймгийн засаг даргын нэрэмжит Таван хан дэвжээний бөхчүүдийн 12-р сарын
ээлжит барилдаан 12-р сарын 20-ны өдөр Сүлд биеийн тамир спортын
зааланд боллоо. Барилдааныг нээж аймгийн засаг дарга Т.Эрдэнэбат үг
хэлэв.

Барилдаанд улсын начин Ч.Баянмөнх, аймгийн хурц арслан
Б.Одгэрэл, аймгийн арслан Б.Дэлгэрсайхан нарын 32 бөх барилдсанаас
Мандал сумын харъяат, Алдар спорт хороо, Ноёд группийн бөх улсын начин
Ч.Баянмөнх түрүүлж, Сайхан сумын харъяат Алдар спорт хороо, Хөтөлийн
цемент шохой ХК-ний бөх аймгийн арслан Б.Дэлгэрсайхан үзүүрлэв. Шөвгийн
дөрөвт Жавхлант сумын харъяат Алдар спорт хороо, Доолт ХХК-ний бөх
аймгийн хурц арслан Б.Одгэрэл, ХЦ-0243-р анги Хурай ХХК-ний бөх аймгийн
арслан Ж.Галбадрах нар шалгарсан юм. Барилдааныг Сэлэнгэ аймгийн засаг
дарга ивээн тэтгэж зохион байгуулав.

Эх сурвалж: www.undesniibukh.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж