Завхан аймгийн Хүүхдийн төлөө хэлтсээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг П.Мөнхбаярын нэрэмжит “Реп” бүжгийн тэмцээнийг цэцэрлэгийн насныхны дунд амжилттай зохиов. Энэхүү тэмцээнийг Завхан аймагт реп бүжгийг анх дэлгэрүүлж байсан П.Мөнхбаяр агсны гэр бүл болон анхны реп бүжгийн хамтлагийн гишүүн МУИС-ийн Завхан аймаг дахь ЭЗСС-ийн дэд захирал Л.Баярмагнай нар ивээн тэтгэж 15 дахь удаагаа зохиолоо. Энэ тэмцээн нь хүүхэд багачуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдний авъяас чадварыг нээн хөгжүүлэх, реп бүжгийн урлагийг сурталчлан таниулахад оршдог байна.
Тэмцээнд 10 гаруй цэцэрлэгийн 50–иад хүүхэд багачууд авъяас чадвараа сорилоо. Тэргүүн байрыг Улиастай сумын зургадугаар цэцэрлэгийн “Girls” хамтлаг, дэд байрыг нэгдүгээр цэцэрлэгийн “Эрхэс”, гутгаар байрыг есдүгээр цэцэрлэгийн “Smile” хамтлаг эзэлж тусгай байрыг тавдугаар цэцэрлэгийн “Мөнхийн реп” хамтлаг, дөрөвдүгээр цэцэрлэгийн “Хар сарнай” хамтлаг тус тус эзэлж алт, мөнгө, хүрэл медаль мөнгөн шагналын эзэд боллоо.
А.Зул