
Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд “Бичиг соёл-2010” үзэсгэлэн маргааш 16.00 цагт нээлтээ хийнэ. Тус үзэсгэлэнг Монголын Урчуудын Эвлэлээс өнгөрсөн жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа билээ. Үзэсгэлэнгийн зорилго нь монгол бичгээ сурталчлан таниулах, уран сайхан бичлэгийг түгээн дэлгэрүүлэх, нийтэд дэлгэн харуулах, өв соёлоо уламжлуулан үндэснийхээ хэл соёлыг цэвэр, тунгалаг байлгаж сайхан монгол хэлээрээ зөв ярьдаг, бичдэг болоход оршиж байгаа юм. Монгол бичгээр уран яруу бичих нь бичигч хүний гарын ур дүй, уран сэтгэмж, авъяас шаарддаг нэг ёсны уран зураг, өвөрмөц урлаг юм. Мөн энэхүү үзэсгэлэнд оролцогчдын бүтээлээр каталоги хийх юм байна.
Г.Даша