Цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэж эхлэв

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Цагдаагийнхан галт зэвсэг хэрэглэж эхлэв

Египетийн цагдаагийнхан Каирын Тахрирын талбай дахь жагсагчдын эсрэг галт зэвсэг, бороохой, нулимас асгаруулах хий хэрэглэх болсон тухай  Reuters мэдээлж байна.

“Хууль хяналтын байгууллага, армийн хэдэн зуун албан хаагчид талбайд гарч ирэн жагсагчдыг буудан хөөн саринуулж байна. Тэд замдаа тааралдсан хучлаг, эм тариаг сүйтгэн устгаж байна” хэмээн агентлаг нэгэн жагсагчийн яриаг дамжуулав.

Талбайд эсэргүүцэл эхэлсэн баасан гарагаас хойш тэнд 13 хүн алагдаж, 500 орчим хүн шархадсан байна. Баривчлагдсан хүмүүсийн тоо ч өсч буй. Египетийн ерөнхий сайд Камаль аль-Ганзури жагсагчдын хувьсгалын эсэргүү нар гэж нэрлэжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж