Жилийн дүнгээр АНУ хамгийн энэрэнгүй орон

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Жилийн дүнгээр АНУ хамгийн энэрэнгүй орон

Британийн Charities Aid Foundation (CAF) гэх байгууллага 2011 онд бусдаасаа илүүтэй буян үйлдсэн орнуудын чансааг гаргажээ. Чансааны лидерээр АНУ шалгарч, манай хойд хөрш Орос 153 орноос 130-д бичигджээ.

Хоёрдугаар байранд Ирланд орж дараалаад Австрали, Шинэ Зеланд ба Их Британи нэрлэгдсэн байв. Буяны үйлст оролцогсодын тоо энэ жил өссөн боловч шууд мөнгө өгдөг хүний тоо  буурсан байна. Гол шалтгаан нь дэлхийн хямрал гэж CAF дүгнэв.

Үүний зэрэгцээ хамгийн баян орнууд тийм ч өглөгч биш гэж чансаа  дүгнэв. Чансааны эхний 2О орны тоонд дэлхийн том эдийн засагтай таван орон л байлаа. Тайчууд хамгийн өглөгч бөгөөд тэдний 85 хувь нь буяны үйлст тогтмол хандив өргөдөг байна. Дараа нь 75 хувийн үзүүлэлтэй Британи оржээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж