Зүүн Хойд Ази дахь тодорхойгүй байдлын шинэ эрин

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Зүүн Хойд Ази дахь тодорхойгүй байдлын шинэ эрин

Ардчилсан бус орнуудад тогтворгүй байдал авчирдаг ганц зүйл ньтолгойлогчийнх нь үхэл. Тоталитар улс орны тоо цөөрөх тутам энэ ойлголт буурч эхэлсэн байснаа Хойд Солонгосын лидер Ким Чен Ир гэнэтхэн үхсний дараа харин ч хүчээ авлаа хэмээн The Independent сонин өгүүлсэн байна.

Энэ үр дагаварыг зөөллөх хоёр боломж байж магадгүй аж. Нэгдүгээрт, тэр тухай хэзээ зарлах вэ гэдэг цаг хугацаа чухал. Хоёрдугаарт, Ким жилийн өмнөөс засаглалаа шилжүүлэхээр бэлтгэн өөрийн бага хүү Ким Чен Ынээ генерал болгон түүнийг төрийн хэрэгт чухал үүрэгтэй болгосон байв.

Ким Чен Ын эцгээсээ засгийг тухайн үедээ Ким Чен Ир залгамжлан авсан шигээр авна гэсэн таамаглал байлаа. Гэтэл залуу Ким гуч хүрээгүй учраас түүнд ирж буй шалгалтыг давахад бэрхтэй байх болов уу гэж тус сонин бичжээ.

Хойд Солонгост өөрчлөлт гарч байгаа нь зөвхөн Өмнөд Солонгост ч биш Япон, Хятад, Орос, АНУ-д түгшүүр төрүүлж байна. Гэхдээ гарч болох өөрчлөлт найдвар төрүүлэх ёстой. Магадгүй залуу Ким БНАСАУ-ыг амьдрахад таатай орчин болгохоор оролдвол тэр нь хоёр орны нэгдэлтэд хүч хэрэглэлтгүй байх найдварыг өгнө. Өөрчлөлт бүхэн муу байдаггүй гэж тус сонин онцолсон байв.

“Энэ жилийн хувьд дэлхий Хойд Африк, Ойрхи Дорнодод авторитар дэглэмүүдийн уналтыг харлаа. Харин Зүүн Хойд Азийн байдал хурцатмал ч гэсэн харьцангуй тайван бүс байлаа. Сайн уу, муу юу гэдгээс үл хамааран энэ байдлыг байх ёстой зүйл хэмээн харж болохгүй гэж сонин онцолжээ.

Ким Чен Ирийн залгамжлагч гэх хүү эцэгтэйгээ салах ёс хийлээ

Арванхоёрдугаар сарын 17-нд нас барсан Хойд Солонгосын лидер Ким Чен Иртэй түүний бага хүү Ким Чен Ын салах ёслолыг эхлүүлэн хийсэн тухай мягмар гаригт Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг дамжуулжээ. Тус орныг 17 жил удирдсан Ким Чен Ир өнгөрсөн бямба гаригт нас барсан ч тэр тухай зөвхөн арванхоёрдугаар сарын 17-нд албан ёсоор зарлав.

“Нөхөр Ким Чен Ын нам, төр, зэвсэгт хүчний удирдлагын хамт нөхөр Ким Чен Ирийн шарилтай салах ёс гүйцэтгэхдээ маш их гашуудаж байгаагаа  илэрхийллээ” хэмээн ЦМТА дамжуулжээ. Үүний өмнө БНАСАУ-ын Төв телевиз засгийн нэрийн өмнөөс улс орныхоо иргэдэд  гаргасан гашуудлын мэдээнд Ким Чен Ыныг өөрийн эцгийн үйл хэргийн “агуу их үргэлжлүүлэгч” хэмээн нэрлэсэн байв.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж