Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.22-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна



 2011 оны 12 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:    

 
Ихэнх нутгаар солишдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, салхи баруун хойноос секундэд 12-14 метр хүрч ширүүсэн явган шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгороор 21-26 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 13-18 градус хүйтэн байна.    

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 15-17 градус хүйтэн байна. Өглөө 05 цагт Улаанбаатарт: 24 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт 875 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2011 оны 12-р сарын 23-наас 12-р сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

23, 24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи секундэд 12-14 метр хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Увс нуурын хотгор, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Халх голын сав газраар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 15-20 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

5 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээг ЭНД дарж үзнэ үү.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж