Өнөөдрийн 2011оны 12сарын 21-ны арилжаагаар нийт 47 ХК-ийн 547.4 мянган ширхэг хувьцааг 2.2 тэрбум төгрөгөөр арилжлаа.
Нийт 47 үнэт цаас арилжсанаас 30 үнэт цаасны ханш өсч, 7 үнэт цаасны ханш буурч, 10 үнэт цаасны ханш тогтмол байлаа.
Топ-20 индекс 19851.21 нэгжид хүрч, өмнөх өдрөөс 744.18 нэгжээр буюу 3.89%-иар өссөн байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 957.1 тэрбум төгрөг болсон байна. "АПУ"ХК-ийн нийт хувьцааны 0.7% буюу 530.0 мянган ширхэг хувьцааг 2.2 тэрбум төгрөгөөр арилжлаа.