
БНСУ дахь монголчуудын сайт дөнгөж сая нэгэн ноцтой мэдээг дамжуулав. Тэнд дурдсанаар Умард Солонгосын зүгээс албан ёсоор зарласан Ким Чен Ирийн таалал төгссөн сар , өдөр, газар маш эргэлзээтэй болжээ. Түүнийг хувийн галт тэргээрээ орон нутагт ажлаар явж байгаад таалал төгссөн гэж мэдэгдсэн боловч тэрхүү галт тэрэг Пхеньян хот дахь Юнгсонг буудлаас огт хөдлөөгүй байсан аж. Мөн сүүлийн 60 гаруй хоног дэлгэцэнд үзэгдээгүй Хойд Солонгосын шилдэг хөтлөгч Ла Жүн Хи өнгөрсөн даваа гаригт гэнэт ил гарч Их удирдагчийнхаа таалал төгссөн мэдээг уйлан хайлан мэдээлсэн.“Чусон Илбу” сонинд хэвлэгдэж байсан Ким Чен Ирийн зургууд сүүлийн үед ямар нэгэн он, сар, өдөргүй гарч байсан зэргийг тооцвол тэрбээр таалал төгсөөд хоёр сар болсон байх магадлалтай талаар БНСУ дахь монголчуудын сайт мэдээллээ.