Багануурт оюутны цогцолбор байгуулахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Багануурт оюутны цогцолбор байгуулахаар боллоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар шийдвэр гаргаж, Багануур дүүрэгт шинжлэх ухаан, боловсрол, соёлын томоохон цогцолборыг байгуулахаар боллоо.

Өмнө нь Их, дээд сургуулиудын цогцолбор хотхоныг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байгуулах шийдвэр гараад байсан бөгөөд энэ удаад уг шийдвэрт өөрчлөлт оруулж, Багануур дүүрэгт шилжүүлэхээр болсон байна.

Ингэхдээ Багануур дүүргийн 4,5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 10000 га газрыг чөлөөлж, их, дээд сургуулиудын цогцолбор хотхоныг байгуулах аж. Өмнө нь Налайх дүүргийн Шивэртийн хөндийд ердөө 1000 га газарт цогцолборыг барихаар төлөвлөөд байсан юм. Нийслэлийн алслагдсан дүүрэг Багануур нь бие даан хотын статусаар хөгжих ирээдүйтэй гэгддэг. Тэгвэл дээрх шийдвэр гарснаар тус дүүрэгт боловсрол, соёл шинжлэх ухааны томоохон төвлөрөл үүсч, ирээдүйн хөгжлийн өнгө төрхийг сайнаар өөрчлөх боломж нээгдэж байна УИХ, Засгийн газрын гишүүн Л.Болд үзэж байна. Тус дүүргийн сонгогчдыг УИХ-д төлөөлж буй Л.Болдын санаачилгаар өмнө нь Багануур дүүрэгт Иргэний танхим байгуулсан бөгөөд төрийн шийдвэрт иргэдийн оролцоог нэмэгдүүлэх боломж нэмэгдсэнд дүүргийн иргэд, удирдлагууд сэтгэл хангалуун байгаа юм. Энэ удаад Их, дээд сургуулиудын цогцолборыг Багануур дүүрэгт байгуулах болсонд багануурчууд баяртай байна.

З.ОРГИЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж