Хэрүүлээс болж танилцуулга хойшлов

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Хэрүүлээс болж танилцуулга хойшлов

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын 2012 оны сонгуульд ашиглах  санал тооллогын автомат машины талаар танилцуулах байсан юм. СЕХ-ныхон асуудлаа танилцуулахаар ирсэн ч Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны 100 жилийн ойгоор бөх барилдуулж улсын цол олгох асуудлаар гишүүд маргалдаж, сүүлдээ хэрүүл ширүүсч улмаар ирц гүйцэхгүйд хүрсэн тул хуралдааныг 16.00 цаг  хүртэл завсарлуулсны улмаас автомат машиныг мөн тухайн цагаас танилцуулахаар болов. 

Сонгуулийн санал тоолох машин, сонгогчдын бүртгэлийн систем авахад зориулж УИХ-аас төсөвт 24 тэрбум төгрөг суулгад байгаа юм.  АНУ, БНСУ-д үйлдвэрлэсэн машинуудыг авах боломжтой талаар өмнө нь СЕХ-ныхон танилцуулж байсан. Өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар ямар машин авах гэж буй тухай мэдээллийг гишүүдэд өгөх ажээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж