В.Путиныг эсэргүүцэгч блогчийг суллав

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

В.Путиныг эсэргүүцэгч блогчийг суллав

Москва хотод В.Путиныг эсэргүүцсэн хөдөлгөөний үеэр баривчлагдсан В.Путиныг эсэргүүцэгч, блогч Алексей Навалниг түр саатуулах төвөөс суллажээ. ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг луйвар болсон гэж эсэргүүцсэн олон Москва, Санкт-Петрбург зэрэг том хотод эсэргүүцэн жагссан юм. Цагдаа нарт эсэргүүцэл үзүүлж баривчлагдсан блогчийг 15 хоног урьдчилан хорих төвд хорьсны эцэст сулласан байна. Жагсагчид энэ сарын дөрвөнд болсон Думын сонгуулийг луйвар болсон гэж үзэж, эрх баригчдаас дахин сонгууль явуулахыг шаардаж байгаа билээ. Төрийн Думын сонгуульд Ерөнхий сайд В.Путины тэргүүлдэг “Нэгдмэл Орос” нам 2007 оных шиг үнэмлэхүй ялалт байгуулаагүй ч олонхийн суудал эзлэхээр болсон юм. Сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчид ирэх бямба гаригт Москва хотод эсэргүүцлийн  жагсаал хийхээр төлөвлөж байгаа гэнэ. ОХУ-ын Ерөнхий сайд В.Путин ирэх гуравдугаар сард болох ерөнхийлөгчийн сонгуульд ялах магадлал өндөр байгаа ч эсэргүүцэгчид түүнийг сонгохгүй  байхыг уриалж байгаа ажээ.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж