Хүчин, хулгай, дээрмийн гэмт хэргийг бүлэглэн, урьдчилан үгсэн тохиролцож үйлдсэн гэх Н.Базаррагчаа нарын 22 хүүхдэд холбогдох хэргийг өчигдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхэд хэлэлцэх байсан ч зарим шүүгдэгчийн өмгөөлөгч ирээгүй гэх үндэслэлээр хойшлуулжээ. Тэднийг ирэх оны нэгдүгээр сарын 12-нд шүүхээр болсон байна. Дээрх хүүхдүүдийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтсээс өнгөрсөн онд саатуулж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн аж. Тэд шалгагдаж байх хугацаандаа оргон зайлсан учир эрүүгийн хуулийн 261.1-т зааснаар прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргосон гэх зүйл анги нэмэгджээ. Н.Базаррагчаа нарын 22 хүүхэд 2009 оноо хулгай, дээрэм, хүчингийн хэргийг удаа дараа үйлдсэн болох нь тотгоогдсон байна.
О.Сэргэлэн