Хүрэл баримал хаачсан бэ?

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Хүрэл баримал хаачсан бэ?

Лондонгийн “Дульвич” цэцэрлэгт хүрээлэнд байдаг алдартай хүрэл баримал алга болжээ. Британийн барималч Барбара Хепворфын энэхүү бүтээл “Хоёр хэлбэр” нэртэй бөгөөд хагас сая паундаар үнэлэгддэг эд. 1970 онд уг баримлыг дээрх цэцэрлэгт авчирч байрлуулсан аж.

Цагдаагийнхан баримлын талаар үнэн зөв мэдээлэл өгсөн хүнийг 1000 паундаар шагнахаар амлаад байна. Хулгайчид уржигдар шөнө цэцэрлэгийн хаалгыг эвдэж ороод чамгүй хүнд жин татах уг баримлыг машинд ачаад аваад явжээ. Хүрэл металыг нь үнэд хүргэн зарах гэж хулгайлсан байх хэмээн одоогоор таамаглаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж