Шинэ баримтат кинотой болжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Шинэ баримтат кинотой болжээ

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж “Сонголт, сорилго, замнал, ирээдүй” баримтат киног бүтээжээ.  Тус баримтат киноны нээлт энэ сарын 22-нд 16.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болох юм.

Баритат киноны нээлтийн хөтөлбөр

16.00-16.05    ГХЯ-ны Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Батхишиг ёслолын ажиллагааг нээж, киноны уран бүтээлчдийг танилцуулна.

16.05-16.10    Гадаад харилцааны сайд Г.Занданшатар баяр хүргэж үг хэлнэ.

16.10-16.20    Киноны зохиолыг бичсэн Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, доктор Т.Төмөрхүлэг киноны тухай товч тайлбар хийнэ.

16.20-16.25              Киноны найруулагч Д.Цэнддорж киноны эх хувийг яамны удирдах хүмүүс болон Гадаад харилцааны төв архивын даргад гардуулна.

16.25-17.10    Киноны I хэсгийг (1911-1945 он) үзүүлнэ.

17.10-17.55    Киноны II хэсгийг (1945-2011 он) үзүүлнэ.

18.00-18.40    Хөнгөн зууш, хундага дарс барина.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж