“Интерном”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

“Интерном”-ын шилдгүүд тодорлоо

“Интерном” номын их дэлгүүр 2011 оны шилдэг номнуудаа шалгаруулан “Grand book-2011” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Энэ удаа нийт арван төрлөөр тус бүрээр хамгийн их борлуулалттай байсан таван номыг шалгаруулан нийт 50 номын үзэсгэлэн худалдаа гаргасан байна.

Орчуулгын уран зохиол, Монголын уран зохиол, хувь хүний хөгжил, түүх нийгэм, далд ухаан, бизнес эдийн засаг, гэр бүл эрүүл мэнд, хэрэглээний гарын авлага, хуухдийн зурагт ном, намтар дурсамж гэсэн арван төрлөөр шилдэг номнуудыг шалгаруулсан бөгөөд “Grand book-2011” ёслолын ажиллагаа энэ сарын 23-ны 17 цагт “Интерном” дэлгүүрт болно.

Энэ удаагийн орчуулгын уран зохиолын төрөлд орчуулагч, сэтгүүлч Б.Цацралын орчуулсан Британийн зохиолч Майкл Уолтерсийн “Сүүдрээр алхагч” ном шилдэг номын нэгээр шалгарлаа. Адал явдалт энэхүү романыг www.news.mn сайт цувралаар уншигч олондоо хүргэсэн билээ. Орчуулгын уран зохиолын төрөлд мөн “Чонон сүлд”, “Хиртэлт”, “Шинэ сар” номууд шалгарчээ.

Харин Монголын уран зохиолын төрөлд Т.Хонгорзулын “Хайрын тухай үлгэр”, Б.Шүүдэрцэцэгийн “Хайр”, Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу”, Д.Урианхайн “Түүвэр зохиолууд”, Монголын утга зохиол судлалын төвөөс эрхлэн гаргасан “Алтан үеийн яруу найраг” номууд шалгарав. Бид та бүхэнд шилдэг номнуудыг төрөл тус бүрээр цувралаар танилцуулах болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж