АТГ дахин гурван хүнийг чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

АТГ дахин гурван хүнийг чөлөөлжээ

АТГ-ын  удирдлагууд нэр бүхий 14 хүнийг ажлын байрны цомхотгол,  мэдлэг чадварын  шалгалтад хангалтгүй дүн үзүүлсэн гэх шалтгаанаар ажлаас нь чөлөөлсөн. Энэ  талаараа ч тус газраас албан ёсоор мэдээлсэн юм. Гэтэл үүгээр АТГ-ын  доторх хүний нөөц, бүтэц бүрэлдэхүүний өөрчлөлт дуусаагүй бололтой. Тус газрын удирдлагууд хоёр өдрийн өмнө гурван ч хүнийг ажлаас нь чөлөөлжээ. Тодруулбал, Гүйцэтгэх албаны ажилтан Ж.Өсөхбаяр, Ц.Энхбаатар, ерөнхий нягтлан бодогч Ч.Оюунсүрэн нарын хүмүүс  ажлаасаа чөлөөлөгдсөн байна. Сүүлийн үед тус байгууллагад ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хүмүүс шинэ удирдлагаа шүүхэд өглөө гэх мэдээлэл гарч буй. Энэ асуудалд  АТГ-ын удирдлагын зүгээс ямар нэг тайлбар өгөөгүй байгаа юм.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж