Руандагийн босогчдын толгойлогчийг суллана

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Руандагийн босогчдын толгойлогчийг суллана

Руандагийн босогчдын толгойлогч Калликсте Мбарушимана удахгүй суллагдах бололтой. Түүнийг чөлөөлөхийг эсэргүүцсэн прокурорын  эсэргүүцлийг Олон улсын шүүх няцаажээ. Олон улсын шүүх түүнийг суллах шийдвэр гаргахад ойрхон байна гэж шүүхийн төлөөлөгч мэдэгджээ. Өнгөрсөн баасан гаригт болсон шүүх хурал Руандагийн босогчдын толгойлогч Калликсте Мбарушиманаг 2009 оны Конго дахь дайны гэмт хэрэгт буруутгасан нотлох баримтыг үндэслэлгүй гэж үзсэн юм. Руандагийн чөлөөлөх армийн гишүүн байсан Калликсте Мбарушиманаг хүний эрх зөрчсөн, аллага, хүчирхийллийн хэрэгт буруутгаж, өнгөрсөн жил Францаас баривчилсан билээ. 1994 онд анх байгуулагдсан Олон улсын шүүх Калликсте Мбарушиманаг суллавал дайны гэмт хэрэгтнийг сулласан анхны тохиолдол болох юм.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж