Гал түймрийн дуудлага нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Гал түймрийн дуудлага нэмэгджээ

Ойрын өдрүүдэд нийслэл хотод хүйтний эрч чангарч, өдөртөө -20, шөнөдөө -30 хэмийн хүйтэн хонож байгаа энэ үед гэр хороололд гал түймэр гарах нь ихэсчээ. НОБГ-т сүүлийн долоо хоногийн хугацаан обьектын гал түймрийн 64 удаагийн дуудлага ирсэн байна. Өөрөөр хэлбэл өдөрт галын 10 дуудлагаас доош буухгүй байгаа гэсэн үг юм. Өнгөрсөн  шөнө гал түймэрт 24-56 насны хоёр эрэгтэй хүн амь насаа алдаж, нэг хүн галд түлэгдсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын гудамжинд  дөрвөн ханатай гэр шатаж,  56 настай эрэгтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонтын гудамжинд  4х10 метрийн хэмжээтай байшингийн дээвэр, дотор тал шатаж 24 настай эрэгтэй хүн  өртөж нас барсан байна. Харин Баянгол дүүргийн 10 дугаар хороо, Зүүннарангийн гудамжинд  таван ханатай гэр эд хогшлын хамт бүрэн шатаж,  уг галд 31 настай эрэгтэй хүн баруун гарын сарвуу түлэгдсэн байна.

Иймд пийшин зуухны аюулгүй байдалдаа анхаарч, эвдрэл гэмтэлтэй бол засварлах, яндангийн залгаасыг зөв холбох, үнс, нурмаа гүйцэт унтраах, цахилгаан угсралтын аюулгүй байдлыг хангаж гал түймрийн аюулаас болгоомжлохыг НОБГ-аас анхааруулж байна. Мөн хол замд явахдаа машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, дулаан хувцаслаж, тухайн чиглэлийн зам, гүвээг судалж явахыг сэрэмжлүүллээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж