
Шинэ жилийн ёслолд БТСГ-ын дарга Ч.Наранбаатар оролцож, баяр хүргэсэн. Тэрчлэн МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ц.Дамдин оролцож, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Эрдэнэбулган” ХХК-ийн захирал Б.Баттүвшин, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Женерал элементэс” компанийн захирал А.Баянмөнх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “Шарын гол” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Батмөнх, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, “B and J” группийн ерөнхийлөгч Д.Батмөнх, Төв аймгийн спорт хорооны дасгалжуулагч Лувсандамбын Энхбаяр нарт МҮОХ-ны “Алтан медаль” гардуулав.
Өнгөрч байгаа онд ДАШТ-нээс медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер Д.Отгонцэцэг, О.Насанбурмаа, Б.Оюунсүрэн, залуучуудын ДАШТ-нээс хүрэл медаль хүртсэн Б.Батцэцэг, өсвөр үеийн ДАШТ-нээс медаль хүртсэн Ц.Намуунцэцэг, С.Цэрэнчимэд зэрэг өндөр амжилт гаргасан зарим тамирчид, дасгалжуулагч Ц.Баярсайхан, З.Дүвчин, Т.Сүхбаатар нарт МБЧХ-оос мөнгөн урамшуулал хүртээв.
Чөлөөт насанд хүрэгчид болон залуучуудын эмэгтэй шигшээ багийн тамирчид цэнгээнт бүжиг хийсэн нь ёслолд оролцогчдын талархлыг хүлээж байлаа.
МЧБХ, Д.Өлгийсайхан