Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Монголын өмнөд говийн бүсийн гүний усны ордын нөөц ердөө 15-20 жилийн дараа бүрэн дуусна. Учир нь Өмнөд говийн бүс нутагт одоогоор судлагдаад байгаа гүний усны нөөцийг хэрэглээтэй нь харьцуулбал 70447 м3/хоногийн хомсдол гарна гэсэн тооцоо байна. 2020 он гэхэд үүнээс хэд дахин их хомсдол үүсэх магадлалтай. Учир нь судлагдаад байгаа усны ордуудыг хоёр жилийн өмнөөс хэрэглэж эхэлсэн.
Эргэж нөхөгдөхдөө олон мянган жилийг зарцуулдаг гүний усыг зөвхөн алт, нүүрс угаахад зарцуулаад дуусгах уу, өөр усны эх үүсвэр хайх уу гэдэг асуултад мэргэжилтэн судлаачид ямар хариулт өгснийг өнөө орой 21:00 цагаас Eagle телевизээр гарах “Цэнхэр алт” нэвтрүүлгээр хүлээн авч үзээрэй. “Цэнхэр алт” нэвтрүүлгээр Өмнөд говийн бүс нутагт илрүүлээд байгаа усны ордуудын нөөцийг дэлгэрэнгүйгээр хүргэх болно. Мөн гадаргын усыг говь руу татах талаарх мэргэжилтнүүдийн тооцоо судалгааг сонирхоорой.
Мөн Mongolian Mining Journal сэтгүүлээс бэлтгэн хүргэдэг “Хөгжил” хөтөлбөр мэдээллийн булантай болсныг дуулгахад таатай байна. Монголын болон дэлхийн уул уурхай, эдийн засгийн салбарт өрнөж буй сонирхолтой мэдээллийг 7 хоног бүр “Хөгжил” хөтөлбөрөөр үзэх боломжтой юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж