Баян-Өлгий аймгийн АН залуусаа дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Баян-Өлгий аймгийн АН залуусаа дэвшүүллээ

Ардчилсан нам ирэх оны орон нутгийн сонгуульд залуучуудыг түлхүү дэвшүүлэх бодлого баримтлан ажиллаж байгаа билээ. Энэхүү бодлогын хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Ардчилсан Залуучуудын Холбооны удирдлагууд аймгуудын Ардчилсан намын удирдлагуудтай уулзалт хийж, ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэхээр асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар тохиролцсон юм. Үүний дагуу Ардчилсан Залуучуудын Холбооноос одоогийн байдлаар Нийслэлийн Ардчилсан нам болон Булган, Сүхбаатар аймгийн Ардчилсан намуудтай хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа ажээ.

Харин өнгөрөгч амралтын өдөр Ардчилсан Залуучуудын Холбоо нь Баян-Өлгий аймгийн Ардчилсан намтай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан бөгөөд хамтран ажиллах санамж бичигт Ардчилсан Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Болор, Баян-Өлгий аймгийн Ардчилсан намын дарга Х.Ержан нар гарын үсэг зурсан юм.

Цаашид Ардчилсан Залуучуудын Холбоо нь аймаг, нийслэлийн дүүргийн Ардчилсан намын удирдлагуудтай ирэх 2012 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчдийн 50-иас доошгүй хувийг залуучуудаар бүрдүүлэх асуудлаар хамтран ажиллах санамж бичиг байгуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэх ажээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж