Оны шилдэг Биеийн тамир, спортын хороод тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Оны шилдэг Биеийн тамир, спортын хороод тодорлоо

Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын ахлах мэргэжилтэн А.Болдмаагаар ахлуулсан ажлын хэсэг батлагдсан журмын дагуу хуваарь гарган, Нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир, спортын хороодод шалгалт хийж дүнгээ гаргалаа. Шалгалтыг дотоод ажил, нийслэлийн Биеийн тамир, спортын газраас зохион байгуулсан ажилд оролцсон байдал, шинээр санаачилсан ажил, бүтээн байгуулалт, спортын материаллаг бааз, нийтийн биеийн тамирын ажил, спортын хөгжил, уралдаан тэмцээн, сургалт, дасгалжуулалтын ажил гэсэн чиглэлээр явуулсан байна.
Нэгдсэн дүнгээр Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо тэргүүлж,

Сонгинохайрхан дүүргийнх удааллаа. Харин Баянгол дүүргийн Биеийн тамир, спортын хороо гуравдугаар байр эзэлсэн байна. Шилдгүүдийн шагналыг маргааш болох Нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчдын “Сүлд модны наадам”-аар гардуулах ажээ.

“Спортын шуудан” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж