Монголын олон ястны интернэшнл өрх гэр бүлийн угийн бичгийн холбооноос эрхлэн хэвлүүлсэн “Угийн бичиг” нэртэй дэвтрийг айл өрхүүдэд зарж олон иргэдийг хохироосон талаар хоёр талын маргаан үүсч найм дахь жилдээ үргэлжлэн шүүхийн 14 удаагийн шийдвэр гараад байгаа гэнэ. Зөвхөн Говь-Алтай аймгийн 18 суманд л гэхэд 15 000 ширхэг дэвтэр тарааж нэг дэвтрийн үнийг 1200 төгрөгөөр тооцож нийт 18 сая төгрөгийг авсан байна. Иргэн Н.Түмэн-Өлзий нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг дур мэдэн өөрчилж, ийм зүйл хэвлүүлэн, хяналтын байгууллага хориглосоор атал хэдэн зуугаар нь худалдан зальхай бизнес хийж байгаа ба уг дэвтрүүдийг түүний оюуны өмч хэмээн үзэх үндэслэлгүй бөгөөд олон түмнийг төөрөгдүүлэн, соёлын түрэмгийлэл үйлдэж, монголчуудын удмын сантай холбоотой гэмт хэрэг өдүүлж байна гэж үзэн 700 ширхэг дэвтрийг аймгийн Мэргэжлийн хяналтын газар хураан авч устгаад байна.
А.Зул