А.Давааням медалийн хур буулгав

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

А.Давааням медалийн хур буулгав

Энэтхэг улсад арванхоёрдугаар сарын 19-21-нд болсон бүстэй барилдааны дэлхийн аварга, казах кураш бөхийн Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулжээ. Тэмцээнд оролцсон Монголын баг тамирчдаас +100 кг-ын жинд барилдсан ОБЕГ, МИАТ компанийн тамирчин, ОУХМ А.Давааням амжилттай барилдаж, медалийн хур буулгажээ. Тэрбээр бүстэй барилдааны дэлхийн аваргаас хүрэл, казах курашийн дэлхийн аваргаас хүрэл, Азийн аваргаас алтан медаль хүртсэн байна.

Баг тамирчдыг Баян-Өлгий аймгийн спорт хорооны дарга, Гавьяат тамирчин О.Бахыт болон бүстэй барилдааны албаны хүмүүс ахалж явсан байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж