ННЗБ-уудын цахим хуудсыг хөгжүүлэх, ашиглалт, үйл ажиллагааг сайжруулах зорилгоор цахим хуудасны агуулгын загварыг Газрын даргын тушаалаар батлуулан ННЗБ-уудад мөрдлөг болгон ажиллаж байна. Ингэснээр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдал хангагдаж, төрийн үйлчилгээний болон өдөр тутмын мэдээ, мэдээлэл иргэдэд түргэн шуурхай түгээгдэн, иргэн төр хоёрын хоорондын эргэх холбоо харилцаа нягтарч, ННЗБ-ууд харилцан мэдээлэл солилцох чадвар сайжрах юм.
Түүнчлэн цахим хуудасны агуулгын загварын дагуу 2011 онд 26 вэб сайт хийж, 8 байгууллагын вэб сайтын загвар дизайныг шинэчилж, бүтцийн шинэчлэлт хийсэн байна. Өмнө нь ажиллаж байсан 14 вэб сайтыг бүрэн шинэчлэн, шинээр хийв.
Түүнчлэн цахим хуудасны агуулгын загварын дагуу 2011 онд 26 вэб сайт хийж, 8 байгууллагын вэб сайтын загвар дизайныг шинэчилж, бүтцийн шинэчлэлт хийсэн байна. Өмнө нь ажиллаж байсан 14 вэб сайтыг бүрэн шинэчлэн, шинээр хийв.
Үүнээс гадна Нийслэлийн Мэдээллийн Технологийн газар, Монголын Үндэсний Дата төв мэдээдлэл технологийн салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичиг нь:
-Нийслэлийн хэмжээнд мэдээлэл технологийн чиглэлээр төсөл хөтөлбөрүүдийг хамтран боловсруулах
-Нийслэлийн нэгдсэн сүлжээний дэд бүтцийг Дата төвийн хэрэглээнд ашиглуулах
-Үндэсний Дата төвийн дэд бүтцийг нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын хэрэглээнд ашиглуулах
-Үндэсний Дата Төвийн үйлчилгээг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад нэвтрүүлэх
– Нийслэлийн нэгдсэн сүлжээ, дэд бүтцийн үйл ажиллагаа, мэдээллийн аюулгүй байдал, хамгаалалт, байнгын найдвартай ажиллагааны шийдлийг хамтран боловсруулж шийдэх зэрэг таван зүйлээс бүрдэж байна. Тус санамж бичигт гарын үсэг зурах ёслолд Нийслэлийн Мэдээллийн Технологийн газрын дарга Я.Сод-Эрдэнэ, Монголын Үндэсний Дата төвийн захирал О.Золбаяр болон албаны хүмүүс оролцсон юм.