Дэлхийн 39 орны 106 сэтгүүлч албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдлээ гэж Press Emblem Campaign (PEC) байгууллага тоолжээ. Тухайлбал, “Арабын хавар”-ыг сурвалжилж байсан 20 сэтгүүлч амиа алдсан байна.
PEC-ийн мэдээгээр 2010 онд 105, 2009 онд 122 сэтгүүлч амиа алдсан. Арабын орнуудын үймээн энэ жилийн хувьд сэтгүүлчдэд аюултай байлаа гэж тус байгууллага тэмдэглэв. Амиа алдсан 20 сэтгүүлчдээс гадна өөр 100 гаруй сэтгүүлч Хойд Африк, Ойрхи Дорнодод хэлмэгджээ.
Хоёр дахь жилдээ энэ мэргэжлийнхэнд хамгийн аюултай орон Мексик болж байна. Тэнд 12 сэтгүүлч амиа алджээ. Бас нэг халуун цэг нь Пакистанд 11 сэтгүүлч алагдсан. Афганд мөн тооны сэтгүүлчид үрэгдэв.
Бэлтгэсэн Ш.Мягмар
Эх сурвалж: "Ардын эрх" сонин