Эрээн хотод 6 монгол хүн осолджээ

Хуучирсан мэдээ: 2010.04.29-нд нийтлэгдсэн

Эрээн хотод 6 монгол хүн осолджээ

Өчигдөр ӨМӨЗО-ны Эрээн хотоос Бээжингийн чиглэлд явж байсан автобус осолджээ. Автобусанд зургаан монгол хүн байсан гэнэ. Тэдний биеийн байдал хүнд байгаа бөгөөд сэхээн амьдруулах тасагт байгаа гэж бидэнд мэдээллээ. Тэдгээр хүмүүс хэн байсан нь тодорхойгүй байна. Осолд орсон хүмүүсийг одоогоор Өвөрмонголын “Баянцагаан” эмнэлэгт эмчилж буй аж. Автобусанд хэдэн хүн явсан, тэдний хэд нь бэртсэн, осол юунаас болсон шалтгаан одоогоор тодорхойгүй байна.  
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж