Түүгээр 11 асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцах юм байна.
Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүүгийн санаачлан боловсруулсан Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай болон Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн П.Алтангэрэл, Н.Ганбямба нарын санаачлан боловсруулсан Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганбямбын санаачлан боловсруулсан Усны нөөцийг бохирдлоос хамгаалах, усны бохирдлын хяналтын тухай болон Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн төсөл зэргийг хуралдааны эхэнд хэлэлцэх юм байна.
Мөн Протоколд нэгдэн орох тухай, Онцгой албан татварын тэмдгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төсвийн зээл олгох тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
Журамд өөрчлөлт оруулах тухай,Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиудын төсөл,Өрхийн эрүүл мэндийн төвийн үлгэрчилсэн дүрэм батлах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцүүлэх аж. Танилцах хэсэгт Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар Гурван талт Үндэсний хорооноос гаргасан зөвлөмжийн тухай, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө батлах тухай, Засгийн газрын 2011 оны арваннэгдүгээр сарын үйл ажиллагааны товч мэдээлэл зэрэг багтжээ.
Д.ОЮУН