Оросын хүн амын тооллогын эцсийн дүн гарав

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Оросын хүн амын тооллогын эцсийн дүн гарав

Оросын хүн амын 2010 оны тооллогын эцсийн дүнг нийтлэхэд 2002 оноос хойш иргэд нь 2,3 саяар буурч 142 сая 857 мянга болжээ. Тооллогын дүнг “Российская газета” сонины арванхоёрдугаар сарын 16-ны дугаартаа нийтэлжээ. Хүн амын тоогоор Орос дэлхийд Хятад, Энэтхэг, АНУ, Индонези, Бразили, Пакистан, Бангладешийн дараа наймд орж байна.

Гэхдээ Оросын хүн амын тоо бууралт эрчимжиж буйг статистик харуулав. 1989 – 2002 онд оросууд 1,8 саяар өссөн гэдэг нь өсөлт буурсан гэсэн үг. Гэтэл сүүлийн найман жилд 2,3 сая хүн үхээл байгаа юм. Хөдөөд хүн амын хорогдол нь хотынхоос гурав дахин их болсон бөгөөд энэ хугацаанд тосгоны тоо 8,5 мянгаар буурчээ. Мөн 19,4 мянган тосгон данстай ч хүн амьдрахаа больсон байна. Орос хүний дундаж нас 39. Эмэгтэйчүүд нь 10,7 саяар эрчүүдээсээ их. Гэр бүлийн хосуудын тоо нэг саяар буурч одоо 33 сая болоод байна. Орос үндэстэн гэж үздэг хүмүүс хүн амын 80,9 хувь болжээ. Хоёрт нь татарууд 3,87 хувийг эзэлж байна. Хүн амын сүүлийн тооллого 2010 оны аравдугаар сарын 14-25-нд болж байсан юм.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж