ОРЕС ирэх жил хоногт ийм эрэлттэй байна гэж үзэв. ОРЕС-ийн шийдвэрийн дараа Нью-Йоркийн түүхий эдийн бирж дээр WTI маркийн америкийн хөнгөн нефтийн хоёрдугаар сарын нийлүүлэлтийн гэрээний нэг баррелийн үнэ 2,19 хувиар буурч 97,95 ам.поллар болсон байв. Квот нэмэгдсэнээс Оросын Urals сорт уяалдаатай Brent маркийн экспортын үнэ хоёр хувиар бууран баррель нь 106,5 ам.доллар болжээ.
24,85 сая баррелийн квот 2009 оноос хойш өөрчлөгдөөгүй байна. Өнгөрсөн зургадугаар сарын цугларалтаар Саудын Араб, Кувейт ба АНЭ олборлолтыг хоногт 1,5 саяар нэмэх санал гаргасныг Иран, Ирак, Венесуэл гурав эсэргүүцээд тохиролцож чадаагүй билээ. Шинэ квот нь ирэх жилийн хоёрдугаар улирал хүртэл хэвээр үлдэнэ. Рамиресийн хэлснээр квотыг ихээр нэмсэн нь сүүлийн гурван жилд тоологдохгүй байсан Иракийн нефтийн экспортыг нэмсэнтэй холбоотой гэнэ.
“Иракийн байдал өмнөхийн адил тогтворгүй байгаа ч террор нь нефтийн районуудад төдийлөн идэвхтэй биш. Иракийн нефтийг квотод тооцож эхэлсэн нь нийлүүлэлт тогтвортой болсныг харуулж байна” гэж шинжээчид дүгнэжээ.
Иракийн нефтийн үйлдвэрлэл өнгөрсөн сард хоногт 2,7 сая баррель болсон байна. Зургадугаар сард олборлолт ийм байсан бөгөөд олборлолт тогтвортой байгааг харуулж байна. Рамиресийн хэлснээр ОРЕС-ийн орон тус бүр нь Ливийг нефтийн зах зээлд эргэн ирж буйг тооцон олборлолтын төвшиндөө зохицуулалт хийх ажээ. Арваннэгдүгээр сард Ливийн үйлдвэрлэл зөвхөн хоногт 0,35 сая баррель байсан ба дайнаас өмнө 1,6 сая баррель нефтийг хоногт гаргаж байв. Тус бүрийн квотын асуудлыг хожим авч хэлэлцэнэ.
ОРЕС-ийн квотын өөрчлөлт нь нефтийн үнийн урт хугацааны өөрчлөлтийг гаргаж чадахгүй. Одоо нефтийн картелийн олборлолт хоногт 30 сая гаруй баррель байна. Оросын компаниуд энэ тогсон үнэнд дуртай байгаа. “Одоо үнэ баррель нь 100-109 ам.доллар байгаа нь хамгийн тохиромжтой үнэ” гэж “ЛУКойл” компани үзэж байна.
Эх сурвалж: "Ардын эрх" сонин