Рок дуучин Бон Жови цаг бусаар хорвоог орхисон тухай цуу яриа саяхан интернэтээр дэгджээ. Харин дуучин амьд сэрүүн, эрүүл саруул байгаагаа нотолж, чимэглэсэн гацуурын өмнө авахуулсан зургаа “Twitter”-т тавьж, “Тэнгэрийн оронд яг л Нью Жерсид байхтай адилхан юм” хэмээн хошигножээ. Бон Жови саяхан жүжигчин Кэтерин Хэйглтэй шинэ жилийн баярын тухай өгүүлэх романтик инээдмийн кинонд тоглосон гэнэ. Холливудын А зэрэглэлийн жүжигчид болох Роберт Де Ниро, Лиа Мишель, Эштон Катчер, Мишель Пайффер нар тоглосныг эс тооцвол кино амжилтаараа “box office”-т тэргүүлж чадаагүй байна.
Н.Энх