Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан аливаа баяр ёслол, үйл ажиллагааг архигүй сүү өргөн тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан уриалгыг Ховд аймгийн Ардчилсан Залуучуудын холбоо дэмжин “Архигүй Ховдын төлөө-Залуус” аяныг 2011 оны арванхоёрдугаар сарын 15-наас 2012 оны тавдугаар сарын 15-ны хооронд зургаан сарын хугацаанд хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Аяны уриалгаа Ховд аймгийн төр, захиргааны байгууллагууд, хувийн хэвшлийнхэнд хүргүүлсэн бөгөөд энэхүү аяныг дэмжин хамтарч ажиллахаа мэдэгдээд байна.
Аяны нээлт болгож 2011 оны арванхоёрдугаар сарын 15-нд Ховд хотноо анхны архигүй шинэ жилийг ёслолыг тэмдэглэн өнгөрүүллээ. Шинэ жилийн баярт урилгаар “Номин талст” хамтлагын ахлагч, дуучин СТА Г.Батсүх, дуучин Д.Бадамцогт, Ховд аймгийн Хөгжимт Драмын Театрын уран бүтээлчид оролцлоо.
ХОВД АЙМГИЙН АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН
ХОЛБОО
ХОЛБОО