Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2011.12.21-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 18 хэм хүйтэн байна

Өнөөдөр нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, хүйтэн салхи шуургатай байна.

Ихэнх нутгаар солишдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн зүгийн нутгийн зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст секундэд 12-14 метр, зарим үед түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ.. Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 25-30 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын сав газраар 20-25 градус, Алтайн өвөр говь, Говийн нутгийн баруун хэсгээр 5-10 градус, бусад нутгаар 14-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй.. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. 17-19 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт : 23 градус хүйтэн, харьцангуй чийг 83 хувь, агаарын даралт

877 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж