Билл Горман нутаг буцна

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Билл Горман нутаг буцна

Монголын Хөрөнгийн бирж Лондоны Хөрөнгийн биржтэй хамтран ажиллах “Ажлын Мастер гэрээ” байгуулаад багагүй хугацаа өнгөрч байна. Гэрээний дагуу Лондоны биржээс мэргэжилтнүүд ирж, Монголын Хөрөнгийн биржид ажиллаж байгаа билээ.

Дээрх мэргэжилтнүүдийн түрүүч болж ирсэн Билл Горман энэ сарын 21-нд нутаг буцахаар болжээ. Тэрбээр энэ оны эхнээс Монголын Хөрөнгийн биржийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан юм. Б.Горман нь мэдээллийн технологийн салбарт шинжээч, удирдах ажилтнаар 46 жил, үнэт цаас, хөрөнгийн зах зээлийн салбарт 34 жил ажилласан туршлагатай нэгэн. Ирак, Армени, Украйн, Энэтхэг, Вьетнам, Македони, Египет, Хятад гээд дэлхийн 40 гаруй улсад ажиллаж, хөрөнгийн биржийг нь хөгжүүлэхэд гар бие оролцож байсан юм.

Тэрбээр Монголын Хөрөнгийн биржид Millenium IT программыг суурилуулахад зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд энэхүү ажил нь бараг дуусчээ. Одоо энэхүү арилжааны шинэ программ дээр брокер дилерүүдийг дадлага хийлгэж байгаа юм байна.

С.Болд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж