Монгол Улсын Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, “Сандаг сан” ХХК-тай хамтран Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдлийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, үйлчилгээний төрлийг олшруулах зорилгоор АНУ-ын PROJECT C.U.R.E компанийн хандиваар нийт 500 сая төгрөгийн өртөг бүхий эмнэлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг өчигдөр гардууллаа. Энэхүү ёслолын ажиллагаанд Монгол улсын Ерөнхий сайд С.Батболд, дүүргийн ИТХ-ын дарга А.Амарсайхан, дүүргийн Засаг дарга Б.Баярмагнай, Засаг даргын орлогч А.Ганхуяг, Засаг даргын зөвлөх Н.Энхцогт, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мөнхбат, нийслэлийн Эрүүл мэндийн газрын орлогч дарга Д.Мөнхдэлгэр, Сүхбаатар Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд, албаны бусад төлөөлөгчид, эмнэлгийн эмч, албан хаагчид оролцлоо. Эдгээр тоног төхөөрөмжийн тээврийн зардал болох 29,5 сая төгрөгийг дүүргийн төсвөөс шийдвэрлэсэн байна.
Ш.Чимэг