Мехико хот хэдэн мянган тонн хур хогийг эрчим хүч болгон дахин ашиглах гэнэ. Тус хотод дэлхий дээрх хамгийн том хог хаягдлын газар байдаг ажээ. Хотын хогийг зөөж асгадаг 700 гаруй ачааны машинаар хур хогийг ялгаж боловсруулан эрчим хүч болгох үйлдвэр рүү зөөх гэнэ. Өдөрт дунджаар 12,600 тонн хог асгадаг тэр талбайн хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч гаргаж авахын тулд энэ жил хогийн хэмжээг тэн хагас болтол багасгасан гэж Мексикийн Засгийн газрын албаны хүн ярьсан байна. Бетон үйлдвэрлэлийн аварга “Cemex SAB” компани Мехико хотын хог хаягдлыг боловсруулж эрчим хүч гаргаж авахаар болжээ. Тус компани өдөрт гурван тонн хог хаягдал боловсруулах гэнэ. Хог хаягдлын газрыг хааснаар хүлэмжийн хийн ялгаралт жилд хоёр сая тонноор багасна гэж Мехико хотын удирдлага үзэж байгаа юм. Мехико хот 8.8 сая хүн амтай бөгөөд хүн амын нягтрал ихтэй газарт 20 орчим сая хүн амьдардаг.
Н.Энх