Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан болох байсан ч хойшлууллаа. Түүгээр хоёр асуудал хэлэлцэх байсан юм.
Эхэд урамшуулал олгох тухай хуулийн төслийг санаачлагч гишүүн Ц.Цэнгэл эзгүй байсан тул санаачлагч гишүүнийг ирсний дараа хэлэлцэхээр болов. Мөн Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2011 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцэх байсан ч Төсөв, Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг ажиллах шаардлагатай хэмээн үзэж дараа хэлэлцэхээр болов.
Д.ОЮУН