Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2011.12.20/ үнэт цаасны 4118 дахь удаагийн арилжаагаар нийт 36 ХК-ийн 104.5 сая төгрөгийн үнийн дүн бүхий 83.5 мянган ширхэг хувьцаа арилжлаа. “А” самбарын арилжаагаар 21 ХК-ийн 81.5 мянган ширхэг хувьцааг 62.3 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 15 ХК-ийн 1.9 мянган ширхэг хувьцааг 42.2 сая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 207 хэлцэл хийжээ.
Нийт 36 үнэт цаас арилжсанаас 16 үнэт цаасны ханш өсч, 14 үнэт цаасны ханш буурч, зургаан үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 19107.04 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 78.53 нэгжээр буюу 0.41%-иар өсчээ. Зах зээлийн нийт үнэлгээ нэг их наяд 918.1 тэрбум төгрөг болсон байна.