Налайх дүүргийн дөрөвдүгээр хороо, Алтайн гудамжинд нэг гэр бүлийн таван хүн угаартсан байдалтай нас барсан хэрэг өнгөрсөн шөнө гарсан. Цагдаа нарыг 22.00 цагийн үед хэргийн газар очиход 30 настай эрэгтэй, эмэгтэй хоёр, 1-9 насны гурван хүүхэд 3х4 метрийн хэмжээтэй байшинд угаартсан байдалтай амь насаа алдсан байжээ. Эх сурвалжийн мэдээллээр байшинд гал гараагүй ч их хэмжээний утаатай байсан аж. Цагдаагийн байгууллага талийгаачдыг юунаас угаартсан, гадны нөлөөтэй нас барсан эсэхийг тогтоохоор ажиллаж байна.
С.Отгон