Бусдын биеийг үнэлүүлсэн эгч дүүст ял оноов

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

Бусдын биеийг үнэлүүлсэн эгч дүүст ял оноов

“Охидыг өндөр цалинтай ажилд оруулна” хэмээн хууран мэхлэх замаар  БНХАУ-ын Эрээн хотод  биеийг нь үнэлүүлсэн хэрэгт яллагдагчаар татагдаад буй эгч дүүс болох  Ш.Батцэцэг, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарын хэргийг Сүхбаатар дүүргийн шүүхэд хаалттай  хэлэлцэж, шийдвэрээ гаргалаа. Шүүх бүрэлдэхүүн тэднийг бусдын биеийг үнэлүүлсэн, зуучилсан, орон байраар хангасан гэм буруутай хэмээн үзэж  Ш.Батцэцэгт хоёр жилийн хорих ял, Ш.Отгонцэцэг, Ш.Туул нарт тус тус 1.6 жилийн хорих ял оноожээ.

Тэднийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124.2-т зааснаар буюу биеэ үнэлэх газар байгуулж, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхэд зуучилсан, биеэ үнэлэхийг байнга зохион байгуулсан, тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр үйлчилсэн гэх үндэслэлээр  ялласан байна. Шүүх хуралд улсын яллагчаар Б.Өнөрмаа, шүүгчээр С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Н.Пүрэвбаатар нар оролцлоо.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж