“Газпром”-ын өрөмдлөгийн төхөөрөмж нуржээ

Хуучирсан мэдээ: 2011.12.20-нд нийтлэгдсэн

“Газпром”-ын өрөмдлөгийн төхөөрөмж нуржээ

Номхон далайд газрын тосны өрөмдлөг явуулж байсан ОХУ-ын эрчим хүчний “Газпром”-ын гэрээт компанийн 16 ажилтан амиа алдсан талаар “Риа Новости” мэдээлжээ. Камчаткийн хойг болон Японы арлын хооронд оршдог Охотскийн тэнгист өнгөрсөн ням гаригт хүчтэй далайн шуурга дэгдсэнээс газрын тосны өрөмдлөгийн төхөөрөмж нурсан ажээ. Өрөмдлөг дээр ажиллаж байсан нийт 67 хүний зөвхөн 16-ийнх нь цогцсыг эрлийн багийнхэн олжээ. ОХУ-ын эрх баригчид ослоос амьд үлдсэн хүмүүсийг олох эрлийн ажилд нисэх онгоц, нисдэг тэрэг гаргасан гэнэ. Амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнд сэтгэл зүйчид сэтгэлзүйн дэм өгч байгаа ажээ. Өрөмдлөг явуулж байсан “Газпром”-ын гэрээт компани "Арктикморне-фтегазразведки"-ийн захирал амиа алдсан ажилтнуудын ар гэрийнхэнд  тус бүр 93,640 ам.долларын нөхөн олговор олгохоор болсон байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж